БНХАУ-ын иргэн амиа алджээ

Админ
2019/10/14

Хэнтий аймгийн Галшар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Бичигтийн уурхайд нэг иргэн нурангид дарагдаж, нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ. Тодруулбал энэ сарын 11-ний өдөр “Норт винд” компанийн жонш олборлох уурхайд ажиллаж байсан БНХАУ-ын иргэн 46 настай, эрэгтэй Ян Чан Глин шороонд дарагдаж, газар дээрээ нас баржээ. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна