Дарханы АН-ынхан С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Админ
2019/10/14


Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний залуус Дархан-Уул аймгийн АН-ын гишүүдийн хүсэлтээр намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзаж санал бодлоо солилцсон байна.

 

Орон нутагт ажиллаж, амьдарч байгаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн хувьд намынхаа удирдлагуудад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, МАНАН-гийн төлөөлөл болсон С.Эрдэнийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг олон хүн хэлжээ.

 


Мөн С.Эрдэнэ Ардчилсан намын дарга болсноос хойш МАНАН-д эзлэгдсэн төв намаасаа болоод Дарханы АН-д ч жижиг МАНАН үүсч намын доторхи ардчилал үгүй болж, дотоод сонгууль нь сонгууль нэртэй луйвар болж, цөөн хэдэн хүний  эрх ашигт үйлчилсэн, бүлэглэлийн аппаратууд орон нутагт ноёрхох болсныг Дарханчууд шүүмжилсэн байна.

 


Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөнтэй хийсэн уулзалтынхаа үеэр Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд санаачилга гарган С.Эрдэнийг огцруулахаар гарын үсэг зурах аянг эхлүүлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна