Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын цонхноос хүн үсэрч амиа алджээ

Админ
2019/10/15

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дөрвөн давхрын цонхноос хүн үсэрч амиа алджээ. Тодруулбал тус эмнэлгийн мэс заслийн тасгийн урагшаа харсан цонхноос өнөөдөр өглөө 06.00 цагийн үед хүн унасан байна. Харамсалтай нь тухайн иргэн амиа алджээ. Талийгаач эрчимт эмчилгээ хийлгэж байсан аж. Энэхүү ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Өнөө өглөө 06.00 цагийн үед Улсын хоёрдугаар төв эмнэлгийн цонхоор хүн уналаа гэдэг дуудлага мэдээлэл ирсэн. Хэргийн газарт дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход өндрөөс унасан хүний бие маш муу байсан” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна