Лам нар нэгнийхээ аминд хүрсэн үү

Админ
2019/10/15

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны Дэнжийн гудамжинд байрлах нэгэн айлд эрэгтэй хүний цогцос байна гэх дуудлага мэдээлэл энэ сарын 7-нд цагдаагийн байгууллагад иржээ. 

 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиход тус дүүргийн нутагт оршин суудаг 37 настай эрэгтэй Д-г хэрцгийгээр зодож, олон удаа хутгалан хөнөөсөн байжээ.  

 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас хохирогч холбогдогчдын талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тус хэргийн хохирогч болон холбогдогч нь лам нар байсан бөгөөд тухайн өдөр хохирогчийн гэрт архидан согтуурч Д-г хөнөөсөн гэнэ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна