Б.Сүхбаатар: Анх удаа иргэд орлогодоо нийцсэн орон сууцандаа орох гэж байна

Админ
2019/10/15


Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдэд БАТЛАМЖ гардуулах арга хэмжээ яг одоо Сүхбаатар талбайд болж байна. Энэ үеэр Нийслэлийн Орон сууцны корпорацийн дарга Б.Сүхбаатар “ НОСК энэ жил анх удаа найман төрөлд иргэдийн цахимаар бүртгэлээ. Анх удаа түрээслээд өмчлөх хөтөлбөрийг нэвтрүүлж байна. Анх удаа орлогод нийцсэн орон сууцанд иргэд орох гэж байна. “Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийг хэн нэгэн дарга цэргийн нөлөөнд автахгүйгээр шударгаар явуулсандаа баяртай байна. Азийн хотуудын орон сууцны IV форум” Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Олон улсад хэрэгжиж байгаа хамгийн зөв хөтөлбөр юм байна гэдгийг дуу нэгтэй хэлж байна. Өнөөдөр бид газар чөлөөлөх байршилуудаа зарлана. Инженерийн дэд бүтэцгүй, гэр хорооллыг дахин төлөвлөх, орлогод нь нийцсэн орон сууцны хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд 570 сая ам долларын хөрөнгө шаардлагатай. Өнөөдрийн байдлаар бид 260 сая ам долларын босгоод байна. Яагаад хөрөнгө оруулалт хийж байна вэ гэвэл зөв хөтөлбөр учраас дэмжиж байна. Эргэн төлөх нь баталгаатай юм байна гэдгийг харж байна. Одоо Дэлхийн банктай хамтрах ажиллахаар ярилцаж байна. Нийслэлийн 6 байршилд ийм хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна