Мисс Т.Аззаяа  “Miss Earth-2019” тэмцээний хоёр төрөлд тэргүүлээд байна

Админ
2019/10/15

 

“Mисс Mонголиа-2015” тэмцээний Tэргүүн мисс, Aзи тивийн Tэргүүн миссийн титмийн эзэн Мисс Т.Аззаяа дэлхийн Топ дөрвөн миссийн тэмцээний нэг болох “Miss Earth-2019-Эх дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, дөрвөн номинацийн хоёрт нь тэргүүлээд байна. Энэ жилийн “Miss Eart-2019” тэмцээнд 90 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байгаагаас Мисс Т.Аззаяа Авьяаслаг мисс болон Шилдэг үндэсний хувцастай мисс төрөлд алтан медаль хүртэж, шилдэг 18-т шалгарах нь тодорхой болжээ. Одоо оюунлаг мисс, гоёлын даашинзтай миссийн төрөл үлдээд байгаа аж. 


“Эх дэлхийн мисс” тэмцээн нь  2001 оноос эхлэн зохион байгуулагдаж эхэлсэн дэлхийн Топ дөрвөн миссийн тэмцээний нэг аж. Чансаагаараа дэлхийд гуравдугаарт бичигддэг бөгөөд тус тэмцээний оролцогчдод тухайн орныхоо миссийн тэмцээнд түрүүлсэн байх шаардлагыг тавьдаг байна. Мисс Т.Аззаяагийн хувьд 2015 онд “Монголын тэргүүн мисс”-ээр тодорч байснаас гадна өнгөрсөн онд Ази болон Евразийн 25 орны гоо бүсгүйчүүд оролцсон "Miss Asia 2018" тэмцээний ялагч болсон учир тус тэмцээнд урилгаар оролцож байна. 


Түүний хувьд Монгол улсаас анх удаа Ази тивийн миссээр тодорч байсан бөгөөд  “Miss Earth-2019 буюу Эх дэлхийн мисс” тэмцээнээс хоёр алтан медаль хүртсэнээрээ нх удаа дэлхийн хэмжээний миссийн тэмцээнээс хошой алтан медаль хүртсэн миссээр давхар тодорч байна.  

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна