Хятадын иргэн 100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг нуун хил нэвтрүүлэх гэж байгаад баригдлаа

Админ
2019/10/15

Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд өчигдөр буюу 2019 оны аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч БНХАУ-ын иргэн C Y гар тээшиндээ их хэмжээний валютыг  нууж оруулах гэж байгаад баригджээ.

 

БНХАУ-ын иргэн C Y нь өнөөдрийн ханшаар нийт 100 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хувийн хэрэглээний эд зүйлдээ нуусан байдалтайгаар хил нэвтрүүлэх гэж байжээ. 

 

Зөрчилд хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.  “Гаалийн тухай хууль”-иар Монгол Улсын хилээр 5 сая хүртэл төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг,  “Мөнгө угаах болон террорикмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-д 15 сая төгрөг хүртэл болон түүнтэй тэнцэх хэмжээний валютыг зорчигч Гаальд заавал мэдүүлэх үүрэг хүлээдэг байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна