Хөвсгөл, Завхан аймагт 3,7-3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Админ
2019/10/16

Энэ сарын 15-ны өдөр буюу өчигдөр /2019.10.15/ Завхан, Хөвсгөл аймагт газар хөдөлсөн байна.

 

Тодруулбал Завхан аймгийн Цэцэн-Уул сумын Жаргалант багийн “Оройн товгор” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т /Ө-48038/24//, У-95048/36/// өчигдөр 13:29 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлсэн байна.

 

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн нутаг “Мэнгэбулаг” гэдэг газарт, сумын төвөөс баруун зүгт 71 км-т, /Ө-50021/00,0//, У-98019/48,0/// өчигдөр 14:50 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Дээрх газар хөдлөлтүүд нь мэдрэгдсэн ч иргэдэд ямар нэгэн хохирол учраагүй байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна