С.Эрдэнэ: ФАТФ дөнгөж сая Монгол улсыг саарал жагсаалтад оруулчихлаа

Админ
2019/10/16


АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “Дөнгөж сая миний авсан мэдээллээр ФАТФ Монгол улсыг саарал жагсаалтад орууллаа” гэлээ. Энэ өдрүүдэд Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо болж буй. Тус хурлаар хэлэлцэх нэг асуудал нь Монгол Улсын тухай юм. Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийдэх байсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнийн өгсөн мэдээллээр Монгол улс саарал жагсаалтад оржээ. 

 

Хэрвээ Монгол Улс “Саарал жагсаалт”-д орвол:

 

  • Олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах;
  • Гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах;
  • Гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах;
  • Иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх;
  • Улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх билээ.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна