Б.Жавхлан: Саарал жагсаалтад орвол эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэх албан ёсны шийдвэр гардаггүй

Админ
2019/10/16

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас  ФATФ-ын саарал жагсаалтын талаар тодрууллаа.

 

-  Монгол улс ФATФ-ын саарал жагсаалтад орох эсэх нь Франц улсад болж байгаа хуралдаанаар шийдвэрлэгдэх гэж байна.  энэ талаар Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр байдал хүнд байна гэх мэдээллийг өгсөн байсан?

 

-    Элчин сайд Ё.Отгонбаяр сайд ямар мэдээлэл өгсөнийг хараагүй байна. Энэ жилоийн хурал Цранц улсад болж байгаа. Энэ байгууллага 36 том улсыг эгнээндээ нэгтгэдэг. Өөрөөр хэлбэл манаы улс энэ байгууллагын гишүүн биш. Тиймээс манайхыг онцгойлон авч хэлэлцэх зүйл байхгүй. Манай асуудал өмнө нь яригдчихсан. Өнгөрсөн 9 сард ФАТФ-ын хяналтын багийн хурал болоод шийдвэрээ гаргачихсан. Энэ шийдвэр нь л хурал дээр дурдагдаад албан ёсны шийдвэр нь гараад явах юм. 

 


-    Тэгэхээр шийдвэр нь аль хэдийнэ гарчихсан гэсэн үг үү?


-    Албан ёсны шийдвэр одоо Франц улсад болж байгаа хурлаас гарна. Өмнө нь манайхтай хэлэлцээрүүд хийгдсэн. Манайхаас эдгээр байгууллагуудтай Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагууд хэлэлцээр хийчихсэн. Энэ талаарх мэдээлэл УИХ-ын дарга болон Засгийн газар, Сангийн яаманд ирсэн байх учиртай.  Саарал жагсаалтын ингэж улстөржүүлж байгаа нь нэг талаараа их сайн хэрэг. Манай улс энэ саарал жагсаалтад 2011 онд ороод 2014 оны зургадугаар сард гарч байсан. Тухайн үед энэ асуудал өнөөдрийнх шиг ингэж өндрөө авч байгаагүй, манай иргэд ч мэдээгүй өнгөрсөн.    

 


-    Саарал жагсаалтад орвол олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзана, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслана зэрэг мэдээллүүд гараад байгаа?


-    Хэрвээ саарал жагсаалтад орвол албан ёсоор эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн шийдвэр огт байхгүй. ФАТФ байгууллага бол дэлхийн нийтэд мөнгө угаах тероризмын эсрэг ийм аргачлалаар тэмцэе гэсэн тунхаглалын байгууллага. Энэ зарчмуудаа улс орнуудад санал болгодог, тулгадаг. ФАТФ саарал жагсаалтад орсон улс орнуудаа жил бүр хянадаг. 2017 онд хийгдсэн эргэн хяналтын дараа одоогийн яригдаж байгаа дөрвөн асуудал сөхөгдсөн юм билээ. Өнгөрсөн 9 сар хийгдсэн хэлэлцээрийн үеэр эдгээр дөрвөн асуудлуудыг 2020-2021 онуудад багтааж хэрэгжүүлэхээр тохирсон гэсэн мэдээллийг би авсан. Тэгэхээр эдгээр ажлуудаа хэрэгжүүлж дуустал хяналтын жагсаалтад байх нь гэсэн асуудал л яригдаж байгаа юм. Тэрнээс саарал жагсаалтад орвол ийм ийм эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэсэн албаны ёсны мэдээлэл байдаггүй. Монгол улс дэлхийн эдийн засагт олон сувгаар оролцож байна. Тэр бүрт Монгол улсад үнэлгээ өгдөг. Тэдгээр шалгууруудын нэг л болж байна. Саарал жагсаалтад орвол эдийн засаг шууд гацаанд орж, бүх юм хүндэрнэ гэсэн ойлголт байхгүй. Манай улс өмнө нь энэ жагсаалтад орж байсан. Ажрахгүй давж байсан. Харин ч тэр хугацаанд эдийн засгийн орчоо сайжруулж чадсан. Харамсалтай нь бид саарал жагсаалтад байснаа амархан мартчихсан. Ялангуяа эрхзүйн зохицуулалтуудаа сайжруулаад явах байтал орхигдуулсан. 

 


-    Хэрвээ саарал жагсаалтад орчихвол одоо юу хийх ёстой вэ?


-    Богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх вэ, дөрвөн асуудлаа хэрхэн эрсдэлгүйгээр давж туулах вэ мөн энэ хугацаанд гадаад хөрөнгө оруулалт болон бусад салбартаа яаж бага шок авах вэ гэдгээ ярих хэрэгтэй. 
 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна