УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад 1-5 жилийн ял төлөвлөжээ

Админ
2019/10/17

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус шүүх хурал энэ сарын 3-ны өдөр товлогдсон ч шүүгдэгч Д.Гантулга өмгөөлөгчөөсөө татгалзсан тул хойшилсон юм.

 

Өнөөдрийн шүүх хуралд шүүгчээр С.Базарханд, улсын яллагчаар Н.Ням-Очир нар ажиллах бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ж.Наранбаяр хохирогч Э.Амаржаргал, Ч.Наранзаяа, хохирогчийн өмгөөлөгч Б.Мэргэн, Э.Хашчулуун, Б.Ариунбаяр нар оролцоно. 

 

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн шалгаж байгаа юм. 

 

Хуулийн заалт:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

2.8 дугаар зүйл.Гэмт хэрэг үйлдэхээр завдах, гэмт хэрэг үйлдэхээс татгалзах

1.Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна