НАМЭХ-ны VII хурал: Санал хураалт явагдаж байна

Админ
2019/10/17

МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ)-ны ээлжит VII хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын удирдах зөвлөл өчигдөр хуралдаж,  УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тохиролцсон. Уг шийдвэрийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх дүрмийн дагуу НАМЭХ-ны Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд Д. Сарангэрэлийг нэр дэвшүүллээ. Таамаглалаар НАМЭХ-ны ерөнхийлөгчид Сангийн дэд сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг,  Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон, “Сөүл” группийн ерөнхийлөгч Д.Өнөрболор нар заалнаас нэрээ дэвшүүлэх магадлалтай байсан. Тэгвэл одоогийн байдлаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байна. Яг одоо санал хураалт болж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна