Х.Нямбаатар: Жил бүр олсон орлогоо мэдүүлэг, 2018 онд зуслангийнхаа байрыг зарсан

Админ
2019/10/17

“Бид уучлахгүй" хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүн Жамъяангийн Мөнхбат, Лувсанвандангийн Болд нарын хөрөнгө нэг жилийн дотор 3-5 дахин нэмэгдсэн бол УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэгийн гэр бүлийн хөрөнгө үндэслэлгүй нэмэгдсэн гэх асуудлаар ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан. Үүнтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Бид уучлахгүй" хөдөлгөөнтэй хамтран мэдээлэл хийсэн. Энэ үеэр Бид уучлахгүй хөдөлгөөнийхөн “УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын өөрийнх нь орлого 15 дахин, гэр бүлийнх нь орлого 5 дахин нэмэгджээ. Энэ хүний хөрөнгө орлого огцом нэмэгдсэн учир шалгаж өгөх хүсэлтийг 10 сарын өмнө гаргасан ч огтхон ч шалгаагүй” гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл тус мэдээлэлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбар өгчээ. Тэрбээр ...

 

-Бид уучлахгүй хөдөлгөөний мэдээллийг талаар би сэтгүүлчидээс сонслоо. Би 2009 оноос хойш тасралтгүй 10 ХОМ-ээ бөглөж байна. АТГ-т ХОМ-ээ жил болгон шалгуулдаг. Хүн өөрийнхөө орон сууцыг худалдвал орлого болж нэмэгддэг. 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байрыг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. 2014-2016 онуудад эдийн засаг зогсонги байсан. 2017 оноос идэвхжсэн. Тодорхой хэмжээн миний барьж байгаа орон сууцны борлуулалт хийгдэж байгаа. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн захиалгаар хийгдэж байгаа юм болгон дээр тайлбар хиймээргүй байна. Бие биенийгээ хий хардаж байхаар АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Би жил бүр олсон орлогоо цэнхэр дэвтэртээ бичдэг, татвараа төлдөг. 


-Нэг жишээ дурдая. 2014-2016 онуудад барилгын борлуулалт бага байсан. Миний нэр дээр бүртгэлтэй байгаа компаниуд 2009-2010 онд байгуулагдсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн идэвхиж учир тэр хэрээр орлого нэмэгдсэн. 


-Нэг зүйлийг хариуцлагатай хэлье. Сонгууль дөхөж байна. Хэн нэг хүн, хэн нэгний тойрогт нэр дэвшихийн тулд ямар нэг хөдөлгөөн байгуулаад зориуд гүтгэх ажиллагаа явуулдаг. Шаардлагатай гэж үзвэл манай гэрээр очиж үзэж болно гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна