Б.Амархүүгийн шүүх хурал товлогдлоо

Админ
2019/10/18

Өнгөрсөн есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхдаа Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулан шалгаж  буй  бөгөөд автомашин болон гэрт нь нэгжлэг хийж, улмаар 30 хоногийн хугацаатайгаар цагдан хориод байгаа юм.  

 

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж, шүүх хуралдааныг энэ сарын 29-ны өдрийн 14.00 цагт хийхээр товлолоо. 

 

Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -ээр буруутгаж байгаа бөгөөд "Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна