Ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алдлаа

Админ
2019/10/19

Ноцтой осол гарч, дөрвөн хүн амиа алдсан хэрэг гарлаа. Мэдээллийг тодруулбал 2019 оны аравдугаар сарын 19-ний өдөр буюу өнөөдрийн 12 цагийн орчимд "Ар Гүнт"-ийн даваа орчмын газарт хүн тээвэрлэж явсан автомашин осолджээ.

 

Тус автобус нь Хуульзүйн яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын зорчиж явсан том оврын автобус бөгөөд ослын улмаас дөрвөн иргэн амиа алдсан гэх мэдээлэл одоогоор ирээд байна.

 

Ослын газарт түргэн тусламж, Тээврийн цагдаагийн албаны "Шуурхай бүлэг" ажиллаж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна