Ослын улмаас зургаан хүн газар дээрээ, нэг хүн эмнэлэгт нас баржээ

Б.Ариунзаяа
2019/10/19

Ар гүнтийн давааны өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай том оврын автобус осолдсон ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.

 

Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр долоон хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байна. 

 

Тодруулбал ослын улмаас зургаан хүн газар дээрээ нас барсан бол, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Мөн 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.

 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар эдгээр осолд автобус Дотоод хэргийн их сургуулийн ажилчдынх байсан бөгөөд тэд амралтын газар руу явж байсан гэх мэдээлэл байна.