ДЭЭЛТЭЙ АХ ХУУЧНЫ ХОВОР НОМНООСОО БЭЛЭГЛЭНЭ

Б.Ариунзаяа
2019/10/20

Тэр бидний нэрлэж заншсанаар Төв шуудангийн хажууд ном зардаг Н.Баасандорж ах энэ жилээс зүүн буландаа зогсохоо болино. Энэ үйл явдалтай холбогдуулан “Өөрөөс эхлэх амьдрал” нэвтрүүлгийн баг хамт олон хүсэлт гарган “хуучин номын худалдаагаа” хийхийг номтой ахаас хүсчээ.

 

Хуучин номын худалдаа даваа гаригт буюу энэ  сарын 21-ны өдрийн 11.00-15.00 цагийн хооронд явагдана. Ихэвчлэн, элэгдэж үнгэгдсэн ч эрж сураад олдохгүй, нүдний гэм болсон хуучны номнууд энэ үеэр худалдаалагдах гэнэ.

 

Номын худалдаанд оролцогчдоос 5 хүнийг сонгож Н.Баасандорж гуай ховор номын цуглуулгаасаа бэлэг болгон өгөхөөр болжээ. Мөн энэ үеэр “Уран соёл” урлан бүтээгдэхүүний дээж болох Соёмбо, Өлзий загварын номын хавчуургуудыг мөн азтай уншигчдад гардуулна.

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна