ТҮҮХИЙ НҮҮРС ХЭРЭГЛЭЖ БАЙСАН AAН-ИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Админ
2019/10/21

2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатарт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тэгвэл зарим ААН-үүд түүхий нүүрс түлсээр байна. Тухайлбал  Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дулааны цахилгаан станцын баруун урд байрлах Алтай гацуурт ХХК нь түүхий нүүрс түлж байсныг илрүүлжээ. Тус орчмын бүс нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүс буюу бүх төрлийн хатуу түлш хэрэглэхийг хориглосон бүс бөгөөд  Алтай гацуурт ХХК  нь түүхий нүүрс хэрэглэж, блокны үйлдвэрлэл эрхэлж байсан зөрчлийг илрүүлэн ажиллаж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна