ДЦС-ын даргыг барьцаалсан хэрэг гарчээ

Админ
2019/10/21

Өнгөрсөн амралтын өдөр ийм хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн бямба гаригт Ховд аймгийн ДЦС-ын дарга Сурмаажавыг гурван этгээд хутга тулган барьцаалжээ. Улмаар түүнийг хоёр удаа хутгалан машинаараа авч зугтсан байна. 

 

Уг хэргийг Ховд аймгийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан илрүүлж, барьцаалагчдыг Завхан аймгийн Сонгино сумаас баривчилжээ.  Урьдчилсан мэдүүлгээр бусдыг барьцаалж их хэмжээний мөнгө нэхсэн үйлдлийг Хэнтий аймгийн харьяат 1964 онд төрсөн этгээд зохион байгуулснаа хэлсэн байна.

 

Энэ талаарх ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Барьцаалсан иргэнийг эмнэлэгт хүргэсэн” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна