Нийт 16 иргэн угаартсан гэх мэдээлэл өгсөнөөс 9 нь хүүхэд байжээ

Админ
2019/10/21

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн цагдаа, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 31 алба хаагч өнгөрсөн шөнө үүрэг гүйцэтгэжээ. Энэ хугацаанд гурван дүүргээс зургаан дуудлага иржээ. Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар дүүргээс тус тус хоёр дуудлага бүртгэгдэж нийт 16 иргэн угаартсан гэсэн мэдээлэл өгснөөс 9 нь хүүхэд, 7 нь насанд хүрсэн хүн байжээ. 

 

Насанд хүрсэн иргэдэд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс гэрээр зөвлөгөө өгсөн бол есөн хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэн, эмнэлгийн тусламж үзүүлэн гэрт нь буцаасан байна. 

 

Угаартсан гэсэн мэдээлэл багасч байгаа ч өдөр бүр бүртгэгдэж байгаа тул зөв галлагааны талаар сургалт сурталчилгааны ажлыг тасралтгүй, тогтмол өгөх нь чухал гэдгийг онцолж байна. 

 

Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэдээллээр нийслэлийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулан гаргажээ. Ингэхэд PM10 тоосонцор 1.5-аас 1.7 дахин бага, PM2.5 тоосонцор стандарт түвшинд, хүхэрлэг хий 1.3-аас 1.7 дахин их хэмжигдсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна