Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг прокурорт яллах саналтайгаар шилжүүлжээ

Админ
2019/10/21

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа.

 

Тэгвэл  уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг прокурорт яллах саналтайгаар шилжүүлсэн байна.

 

С.Баяр, Ч.Сайханбилэг нартай хамт УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг шалгаж байгаа юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна