“Хүннү эйр” компаний ажилтан ухаан орохгүй 7 хонож байна

Админ
2019/10/21


Энэ сарын 13-ны өдрийн 23.25 минутад шилжих шөнийн ээлжинд ажиллаж байсан “Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан О.Мэргэншагай гэх залуу өндрөөс унаж хүнд гэмтсэн осол гарсан. Харамсалтай нь  ажилтан О.Мэргэншагай одоо хүртэл ухаан ороогүй байна. Цаашид ч ухаан орох эсэх нь эргэлзээтэй гэдгийг эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд нь дуулгажээ. Учир нь тархиных нь эд эсийн 90 хувь нь гэмтсэн гэх мэдээллийг эмнэлгийн зүгээс өгөөд байгаа аж. 


Түүний ослын талаар О.Мэргэншагайн ах Д.Совд “Хүннү айр” ХХК-ийнхан тас нууцалж, хэргийн нотлох баримтуудыг хуурамчаар үйлдэх, устгах ажлыг шат дараалан хийж байна гэх ноцтой мэдээллийг өнгөрсөн долоо хоногт өгсөн билээ. 


Учир нь тэрхүү осол болсноос хойш 72 цаг өнгөрөөд байхад осол болсон талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад  нэг ч удаа өгөөгүй байжээ. Мөн тухайн өдөр  О.Мэргэншагайг өндрөөс унасан байхад нь өөрөө ухаан алдаж унасан мэтээр тэмдэглэл хөтөлж, газар дээр нь эрүүл мэндийн тусламж үзүүлэх байтал түүнийг зөөвөрлөж, автобусанд суулгасан нь түүний биеийн байдлыг дордуулахад нөлөөлсөн гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа юм. 

 

О.Мэргэншагай унасан даруйдаа ухаантай байсан ч түүнийг хөдөлгөснөөс болж баруун, зүүн тархинд нь зэрэг цус харважээ.

 

Энэ талаар түүний ах О.Совд “Хүннү эйр” компанийхан ослын талаарх дуудлагыг анх өгөхдөө өндрөөс унасан бус ухаан алдсан гэж буруу мэдэгдсэн нь анхны тусламж авах боломжийг нь хааж, амь насыг нь эрсдэлд оруулах гол шалтгаан болсон хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн байна. 


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна