Улиастайн Шарын ам, Хандгайт орчимд баавгайн мөр олджээ

Админ
2019/10/21

Энэ жил баавгай төв суурин газарт ойртож ирсэн, малчин айлын гэр хотонд халдсан, тэр байтугай хүний аминд хүрсэн тохиолдлууд бүртгэгдээд байгаа билээ.  Өнөөдөр Богд уул Их тэнгэрийн амны баруун урд Зайсангийн амны зүүн урд хэсэгт баавгай явсан ул мөр, баавгайн баас байгааг Ан амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн илрүүлсэн талаар мэдээлсэн.

 

Тэгвэл нийслэлийн бусад ногоон бүсэд ч баавгайн мөр олджээ. Тодруулбал Нийслэлийн байгаль орчны газраас мэдээлж байгаагаар өчигдөр Хандгайт орчимд шинэхэн цасан дээр баавгайн мөр олджээ. Мөн хоёр хоногийн өмнө Улиастайн Шарын аманд мөр илэрсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна