Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон нарын зургаан шүүгчийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Админ
2019/10/23

Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Салхитын мөнгөний ордтой холбогдуулан нэр бүхий 17 шүүгчийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, улмаар  АТГ-аас шалгаж эхэлсэн. Тэгвэд эдгээр шүүгчийн найм нь уг хэрэгт холбоотой болох нь баримтаар нотлогджээ.  Уг хэрэгт холбогдон шалгагдаж байсан зургаан шүүгчийн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, хавтаст хэргийг прокурорт шилжүүлсэн байна.

 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал наряг яллах саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлжээ.

 

Мөн Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдон  шалгагдаж байгаа шүүгч нарын мэдүүлэгт үндэслэн гавьяат хуульч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж буй мэдээлэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна