20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулахаар нууж байжээ

Админ
2019/10/23

Өнгөрөгч долоо хоногт буюу аравдугаар сарын 16-нд Өлзийтийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор Говьсүмбэр аймгийн "Алаг тогоо" ХХК-ийн уурхайгаас УНН улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслээр 40 тонн түүхий нүүрс тээвэрлэх зөвшөөрлийн бичгээр 73 тонн нүүрс тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсаныг албаныхан илрүүлсэн билээ.

 

Тэгвэл Сонгинохайрхан дүүрэгт их хэмжээний нүүрсийг борлуулахаар нууж байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.  Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс түүхий нүүрс худалдан борлуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтын ажил зохион байгуулжээ. 

 

Уг шалгалтаар 2019 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн “Э”-ийн хашаанд 20-25 тонн түүхий нүүрсийг худалдан борлуулах зорилгоор нуун далдалж байсныг илрүүлжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна