Үндэсний компаниудыг дампууруулж буй АМНАТ-ын 11 хувь

Админ
2019/10/23

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 26-нд өргөн барьж УИХ хэлэлцэн баталжээ. Засгийн газар уг хуулийн  төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг санаачлахдаа Ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг 2.5 хувь байхыг таван жилээр сунгах тухай саналыг гаргасан байжээ. Гэвч хуулийн төслийг хэлэлцэх явцад АМНАТ-ыг өсөн нэмэгдэх хэлбэрээр 11 хувь хүртэл болгох санаачилгыг УИХ-ын нэр бүхий гишүүд гаргаж улмаар дэмжсэн байна. Тодруулбал, Уг нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэхь хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтөй  этгээд л ашигт малтмал ашигласны төлбөрийг төлдөг байсныг өөрчлөөд ашигт малтмалыг ашигласан, худалдсан, худалдахаар ачуулсан этгээд тус бүрт нь өсөн нэмэгдүүлсэн байдлаар татвар төлөхөөр зохицуулагджээ. Тухайлбал лиценз эзэмшигчээс нүүрс зэрэг бусад баялгийг худалдан авбал 2.5 хувь, угааж боловсруулбал таван хувь, экспортод ачуулбал дахиад өсөн нэмэгдэх 3 хувийн нийт 10.5 хувийн татвар авч байх зохицуулалттай хууль хэрэгжиж эхэлсэн гэсэн үг. 


Ашигт малтмалын тухай хуулийн энэ заалт өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн даруйдаа асуудал дагуулж эхэлжээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийсэн үндэсний компаниудад дарамт болж уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээгдэхүүн худалдаа экспорт Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үеийнх шиг нөхцөл байдалд хүргээд байгаа юм байна. Энэ хууль батлагдан хэрэгжиж эхэлснээр ашигт малтмалын салбарт үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх ямар ч нөхцөлгүй болгож татварын дарамтанд шууд оруулж байгаа аж. Ийнхүү уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийг эх орондооэрхлэх боломжгүй болгож Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжих бүх боломжийг хааж олон үйлдвэрүүдхаалгаа барьж эхэллээ.

 

    Байгалийн баялагийг түүхийгээр нь экспортод гаргаж байгаа хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй. Гэтэл дотооддоо үйлдвэрлэл эрхэлж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжНэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өсөн нэмэгдүүлэх хэлбэрээр 11 хувиар бодож нийт 35 хувь хүртэлх татвар төлөхөөр хуулиар тогтоосон нь үйлдвэрлэгчдийг эдийн засгийн эрсдэлдоруулж эхлээд байна. Энэхүү бодлого нь Монгол Улсад баяжуулах болон боловсруулах үйл ажиллагаа явуулсан хувь хүн, хуулийн этгээдийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулах гэж байгаагийнх нь төлөө торгож байгаа мэт зохицуулалт болсон байна.Үнэндээ Хятадын компаниудыг дэмжиж үндэсний үйлдвэрлэгч компаниудаа хавчин гадуурхсан хууль болон хэрэгжиж эхэлжээ. 


Өнгөрсөн дөрөвдүгээр сард хууль батлагдсанаас хойш олон аж ахуйн нэгж уул уурхайн бүтээгдэхүүн баяжуулах үйлдвэр барих ТЭЗҮ-гээ буцаан татсан мэдээлэл ч байна. Шалтгаан нь АМНАТ-ын 11 хувийн татвар. Энэ хуульд нүүрс, жонш, төмөр, алт үйлдвэрлэгчид хамгийн ихээр нэрвэгдэж байгаа аж. Гэхдээ алт олборлогчид2005 ондхэрэгжиж эхэлсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын үеийнх шигээ олборлолт, худалдаагаа далд хэлбэрт шилжүүлэн Монгол Улсын эдийн засаг, төсөвт асар их савалгаа үүсгээд байгаа юм байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэрэгжиж эхлэхээс өмнө манай улс жилдээ 20 гаруй тонн алт Төв банкиндаа худалдан авдаг байсан бол тэр хууль хэрэгжиж эхлэхэд жилд 7 тонн алт худалдан авдаг болж эдийн засаг тэр чигтээ савлаж байсан. Харин Гэнэтийн ашгийн хуулийг цуцлахад Монголбанк буцаад жилдээ 20 орчим тонн алт худалдан авч байв. 


Гэтэл АМНАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээр өнөөдөр буюу жилийн эцсээр Төвбанк дөнгөж арав орчим тонн алт худалдан аваад байгаа нь өмнөх жилүүдийн дөнгөж тал хувийн үзүүлэлт юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад гурван тонн алт дутуу тушаагджээ. Энэ нь 140 орчим сая ам.доллар болно. ҮҮнээс авах татварын хэмжээг баримжаагаар бодоход төсвийн орлого 10 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн үг.Ингэснээр ам.долларын ханш өсч, төгрөгийн ханш сулрах үндсэн шалтгаан болж байна. Ийнхүү УИХ үндэсний үйлдвэрлэгчдээ хавчсан, улсынхаа төсвийн орлогыг дундалсан хуулийг батлан хэрэгжүүлж эхэлснээс харахад гадныхны тэр дундаа урд хөршийн захиалгаар уг хуулийг баталсан уу гэх асуултыг тавихад хүргэж байна. Яагаад гэвэл манай улсаас газрын баялгийг түүхийгээр нь ачиж байгаа компаниуд зөвхөн 5 хувийн татвар төлж байхад дотооддоо нэмүү өртөг шингээж байгаа компаниуд АМНАТ-ынлиценз эзэмшигчээс нүүрс зэрэг бусад баялгийг худалдан авсны 2.5 хувь, угааж боловсруулсны5 хувь, экспортод ачуулсны дахиад өсөн нэмэгдүүлэх 3 хувийн нийт 10.5 хувийн татвар татварыг төлж байгаа нь ийм асуулт тавихад хүргэж байна. Үнэхээр татварын тэгш бус байдал энд нүүрлэжээ.

 


Л.ГАНТИГ


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна