М.Болд: Зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгасан

Б.Ариунзаяа
2019/10/23

Хэнтий аймгийн Батширээт суманд айлын гэр рүү баавгай дайрсан явдал гарсан талаар бид мэдээлсэн. Болсон үйл явдлын талаар Батширээт сумын Засаг дарга М.Болд "Сумын төвөөс хойш Цагаан горхины адаг гэдэг газар намаржиж байсан малчин Д.Оюунцэцэгийн гэр рүү энэ сарын 18-ны өдөр баавгай дайрсан. Энэ тухай мэдээллийг Д.Оюунцэцэг тэр дариу ирүүлсэн.

 

Дуудлагын дагуу сумын Засаг даргын орлогч, багийн Засаг дарга, байгаль хамгаалагч, анчнаас бүрдсэн ажлын хэсэг орой нь тухайн айлд очсон. Баавгай гэр рүү нь дайраад байсан учраас гэрийн эзэгтэй өөр айлд очсон юм билээ. Ажлын хэсгийнхэн эмэгтэйг замаараа айлаас авч, гэрт нь очиход баавгай үзэгдээгүй.  Тэр шөнөдөө ажлын хэсгийнхэн айлын намаржааг эргэж тойрч хоносон.

 

Гэтэл маргааш өглөө нь нөгөөх айл руу баавгай дахин дайрч, гэрт орж ирэхэд нь буудаж, устгасан. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн зөвшөөрөлтэйгөөр баавгайг устгасан. Хүний эрүүл мэнд хохироогүй" гэх тайлбарыг Zindaa.mn сайтад өгсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна