Монголбанк: 2020 онд Саарал жагсаалтаас гарна

Админ
2019/10/24

Олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын саарал жагсаалтад Монгол улс багтсантай холбогдуулан улстөрчид хариуцлагын асуудлыг сөхөх болсон билээ. Өчигдөр гэхэд л УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт өөрийн эрх мэдлийн хүрээнд хариуцлага тооцох асуудлыг сөхөнө гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр Монголбанкнаас өнгөрсөн хугацаанд саарал жагсаалтад багтахгүйн тулд ямар ажлууд хийсэн талаараа мэдээлэл хийлээ. 

 


Монголбанкны зүгээс ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төлөвлөгөө гаргаж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагатай хамтарч ажиллан, тайлангаа илгээж байжээ. Ингэснээр Монгол Улс муу үнэлгээтэй байгаа 20-иод зөвлөмжөө сайжруулсан байна.

 


Учир нь 2013 онд саарал жагсаалтад ороход FATF-ын 40 зөвлөмж, терроризмтой тэмцэх есөн зөвлөмж гэсэн шалгуур байжээ. Харин энэ удаад FATF-ын техникийн хэрэгжилттэй холбоотой 40, шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээр дүгнэлт гаргаж, улмаар 2017 оны долдугаар сард гарсан тайлангаар 20 нь огт шаардлага хангаагүй  гэсэн муу үнэлгээ аваад байсан юм. 

 


ФАТФ-ын нэгдсэн хуралдаан жилд 3 удаа болдог аж. Сая Парист болсон хурлын үеэр Монголбанкнаас төлөөлөгч явж, хуралдааны завсарлагаанаар 40-45 шаардлага хангасан, манай нөхцөл байдлыг харгалзан үзэх талаас нь ярилцлагууд хийжээ. Энэ үеэр та нар энэ эрчээ битгий алдаарай, энэ эрчээрээ ажиллавал саарал жагсаалтаас хурдан гарах боломжтой гэж зөвлөсөн байна. Тиймээс Монголбанкны зүгээс 2020 ондоо багтаад саарал жагсаалтаас гарах зорилготой байгаа аж. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна