Их сургуулийн багш 12-16 насны 7 хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон хэргээр шалгагдаж байна

Админ
6 цаг 26 минутын өмнө

Эрүүгийн цагдаагийн албаны #Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Хүүхдийн эсрэг #интернэт гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд олон нийтийн сүлжээ болон цахим мэдээллийн сүлжээ ашиглан насанд хүрээгүй хүүхдүүдэд садар самууныг сурталчилж, уруу татсан 2 этгээдийг илрүүлэн шалгаж, ЭХТА-ийн 16.8 дугаар зүйл “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах”, 12.1 дүгээр зүйл “Хүчиндэх”-ийн 4 дэх хэсэг “Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн”-т заасан гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, #яллагдагчаар татжээ.

 

Тухайлбал:

 

1. Иргэн “Э” (57 настай, эрэгтэй, дунд сургуулийн багш ажилтай) нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч “Х” (17 настай, эрэгтэй)-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан,
2. Иргэн “С” (35 настай, эрэгтэй, их сургуулийн багш ажилтай) нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 12-16 насны 7 (эмэгтэй) хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Иймд #эцэг, эх, асран хамгаалагчид өөрийн хүүхдийн өдөр тутмын үйл хөдлөл, цахим хэрэглээнд тавих хяналт сул байгаагаас хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байна.  Мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, уг харилцаагаа эцэг, эхээсээ нууцлах талаар #ухуулга хийх болсон, хүүхдүүд гэмт этгээдийн мэдээллийг өөрийн ангийн хүүхэд мэтээр хуурамч нэрээр гар утас болон цахим хаягтаа хадгалж байсан нь гэмт этгээдийн ухуулгад автаж, харилцаагаа нууцлах оролдлогыг хийсэн байна.

 

#Хэрэв танд болон таны мэдэх хэн нэгний хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй #сэжиг таамаг байгаа бол тус хэлтсийн 51-265834 дугаарт залган мэдэгдэх эсхүл уг хуудсанд мессеж ирүүлнэ үү.

 

#Хамтдаа хүүхдийн эсрэг интернэт гэмт хэрэгтэй тэмцье.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна