Э.ОЮУНБОЛДОД ОЛГОСОН ЦОЛ, ЧИМЭГ, БАЙ ШАГНАЛЫГ НЬ ХУРААЖ, БАРИЛДАХ ЭРХИЙГ НЬ 2 ЖИЛЭЭР ХАСАХ САНАЛ ГАРГАЖЭЭ

Админ
19 цаг 56 минутын өмнө

Ид залуухан 26-хан настайдаа улсын аварга болсон Э.Оюунболд сэргээш  хэрэглэсэн нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон. Тэрбээр уг асуудлаараа шүүхийн байгууллагад хандсан ч гомдлыг нь хүлээж аваагүй юм. Тэгвэл тус асуудалтай холбогдуулан Улсын баяр наадам зохион байгуулах Үндэсний хороо хуралджээ. Шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон улсын аварга Э.Оюунболд, улсын начин Д.Цэрэнтогтох нарын давааг хүчингүйд тооцож олгосон цол, чимэг, бай шагналыг хурааж, барилдах эрхийг 2 жилээр хасах саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн байна. Ийнхүү хатуу шийтгэл ногдуулснаар  монгол эрчүүдийн эд бярыг харуулж, монгол түмний магнайг тэнийлгэдэг үндэсний бөхийн спортыг цэвэр ариунаар хөгжүүлэх, бөхчүүдийг шударгаар барилдахад нөлөөлнө хэмээн үзсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна