14 настай охиныг цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан баг эрэн хайж байна

Админ
2019/10/25

Төв аймагт аравдугаар сарын 2-ны өдөр 46 настай эрэгтэй  “Хүннү тур” амралтын газраас гарч яваад сураггүй алга болсон. Түүнийг алба хаагчид  эрэн хайсаар байгаа билээ.

 

Тэгвэл Дархан-Уул аймагт өчигдөр /2019.10.24/ 14 настай охин алга болжээ. Ар гэрийнхэн нь мөн өдрийн 14.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандсан байна.

 

Охиныг хайхаар Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан баг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна