Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байна

Админ
2019/10/28

Нэмэлт мэдээлэл: 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан. Гэвч Чингэлтэй дүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цаг хүртэл дахин хойшлууллаа.

 

Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байна

 

Н.Золжаргал нь банкуудад тогтоосноос бага хүүтэйгээр зээл өгсөн, төрсөн ах Н.Жаргалсайхан болон түүний хүү, охины нэрээр 2013-2016 онд Австри улс руу мөнгө шилжүүлж, уг гуйвуулсан 650 мянган ам.долларыг эхнэр нь хүлээн авч, тус улсад 110 гаруй ам метр талбайтай байр худалдан авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн буруутган шалгаж эхэлсэн билээ. 

 

Тэгвэл Н.Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууц байдалд, хаалттай хэлэлцэж байгаа гэх мэдээллэл байна. Учир нь түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа маш нууц тушаал гарган, арилжааны банкуудад их хэмжээгээр мөнгө шилжүүлсэн гэх.

 

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг  энэ сарын 14-ний өдөр болох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилуулсан  юм. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна