“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ

Админ
2019/10/29

“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан 380 вольтын хүчдэлд цохиулан нас баржээ. Энэ тухай дуудлагыг аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 3.5 км зам туулан 09:50 цагт очжээ.

 

Хэргийн газарт очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барж, трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байжээ.

 

 Улмаар цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байснаас нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан нас баржээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна