Сураггүй болсон оюутан охиныг зургаа дахь өдрөө хайж байна

Админ
2019/10/29

Өглөө хичээлдээ явахаар гарсан оюутан охин  өнөө хэр сураггүй байна. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болжээ. 

 

Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гарчээ.

 

Ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй байна. Улмаар  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргажээ.  

 

Тус аймгийн Онцгой байдлын газар, ар гэрийн нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар  хүртэл есөн  км-т явганаар, “Ховд” голд 1,5-2 метрийн гүнд гурван  удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй аж. Эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсаар байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна