Г.Батхүү агсан унаж амиа алдсан гэх гонх шилэн хамгаалалттай болжээ

Админ
2019/10/29

УИХ-ын дэд дарга асан, Ардчилсан намын дэд дарга Г.Батхүү агсан өнгөрсөн тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд явж байгаад таалал төгссөн билээ.

 

Талийгаачийг Төрийн ордны баруун урд жигүүрийн хоёр давхрын гонхноос унасан байдалтай байхыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олсон байдаг. Тэгвэл Г.Батхүү агсны унасан гэх Төрийн ордны хоёр давхарын гонх шилэн хамгаалалттай болжээ.

 

Төрийн ордонд гурван газарт гонх байдаг. Тодруулбал, Ерөнхий сайдын өрөө, УИХ-ын чуулганы танхимын үүд, Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд бий. Хамгийн том гонх нь УИХ-ын чуулганы танхимын үүдэнд байх бөгөөд бусад хоёр нь үүнээсээ хэмжээгээрээ арай жаахан билээ.

 

Уг гонхны өндөр нь ойролцоогоор 4-5 м өндөр бөгөөд нэг метр гаруй өндөр хашлагатай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна