Шуурхай мэдээ: Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо

Б.Ариунзаяа
2019/10/29

Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дөнгөж сая шүүхийн шийдвэр гарлаа. Шүүх Б.Амархүүд хоёр жилийн ял оноолоо. Бид дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.  

 

 

Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдоогүй тул батлан даалтад гарсан байжээ

 

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг.  Түүний хоригдох хугацаа энэ сарын 18-нд дууссан бөгөөд тухайн өдөр түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүх хурлыг Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14:00 цагаас ийнхүү товлосон байна.

 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдоогүй гэнэ. Тиймээс энэ сарын 18-ны өдөр батлан даалтад гараад байжээ. 

 

Мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар буруутгаж буй. Энэ зүйл ангид хэрэглэсэн гэх үг байхгүй бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна