Дуучин Б.Амархүү шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдана

Админ
2019/10/30

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дуучин Б.Амархүүд хоёр жилийн ял оноосон билээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл Б.Амархүү өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдсэн байна.  Хуулийн дагуу шүүхийн шийдвэрийг хүлээж авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах эрхтэй байдаг. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна