Сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олжээ

Б.Ариунзаяа
2019/10/30

Өглөө хичээлдээ явахаар гарсан оюутан охин  өнөө хэр сураггүй байгаа талаар бид мэдээлсэн. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 23 настай эмэгтэй Л  энэ сарын 23-ны өдөр сураггүй алга болсон юм. 

 

Сураггүй алга болсон гэх охин Л нь  “Ховд” их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан бөгөөд ахынхаа гэрээс хичээлдээ явна хэмээн тухайн өдрийн өглөөний 07.00 цагт гарсан байдаг.  Тэгвэл өнөөдөр 13.00 цагийн орчимд тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид сураггүй алга болсон 23 настай эмэгтэйн цогцсыг Ховд голоос олсон байна. 

 

Ар гэрийнхнийх нь өгсөн өргөдөл мэдээллээр тухайн өдөр Цагдаагийн газар эрэн сурвалжилсан ч үр дүнд хүрээгүй. Улмаар  “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт  энэ сарын 25-ны өдөр гаргаж, нийт 22 хүн 26-ны өдрөөс эхлэн эрэн хайх ажиллагаа явуулсан юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна