Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шүүж эхэллээ

Б.Ариунзаяа
2019/10/31

Тагнуулын  ерөнхий газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Эрүүгийн хуулийн 19.2-т заасан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах” зүйл ангиар хэрэг үүсгэн шалгасан билээ. Тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ  өнгөрсөн наймдугаар сарын эхээр  прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ. 

 

Улмаар хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, шүүх хуралдааныг зарласан ч товлосон цагтаа хуралдалгүй хойшлогдсоор өнөөг хүрсэн. Тэгвэл шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэллээ.

 

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна