Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийг огцруулах гомдлыг хүлээж авахаас татгалзжээ

Админ
2019/10/31

ХҮН-ын дарга Б.Найдалаа өнгөрсөн 9 дүгээр сард "Ямар нэгэн улстөрчийн сонирхолд хөтлөгдөн засаглалын хэлбэрийг солих асуудал байж болохгүй. Үндсэн хуульдаа Монгол Улс бол парламентын засаглалтай тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс болохоо тунхагласан. Иймд Монгол Улсад “Парламентын засаглал”-ыг бэхжүүлж, цаашид улам бүр төгөлдөржүүлэх ёстой гэж ХҮН үздэг.

 

Тиймээс Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшлах “засаглалын хэлбэрийг өөрчлөх” тухай Ерөнхийлөгчийн саналыг манай намын гишүүд Монгол Улсын өнөөгийн Үндсэн хуульт байгууллыг үгүйсгэсэн, хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцэд хандсан.

 

Гэтэл ҮХЦ өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийг огцруулах талаар гаргасан бидний шаардлагыг хэлэлцэх талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Үүнээс үзэхэд бидний тавьсан шаардлагыг зориуд дарагдуулах, ханган шийдвэрлэхгүй байх магадлал өндөр байна" хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго ХҮН-аас өгсөн Ерөнхийлөгчийг огцруулах гомдлыг хүлээж авахаас  татгалзжээ. Тиймээс ХҮН-ынхан журмынхаа дагуу ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанд гомдол гаргахаар болсон байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна