Дэлхийн өвд багтдаг 500 жилийн настай Окинава цайз шатаж байна

Админ
2019/10/31

Дэлхийн өв сангийн жагсаалтад бүртгэгдсэн Окинава цайзад үүр цайхаас өмнөхөн гал гарсны улмаас гол барилга шатаж дуусжээ. Гал сөнөөгчид түймрийг унтраахаар ажиллаж байгаа боловч цайзын цогцолборын бусад барилга руу тархсан байна.

 

Окинава мужийн нийслэл Наха хотод байрладаг Шүри цайзад урьд шөнө орон нутгийн цагаар 2:40 минутын орчимд гал гарчээ. "Ослын газар луу 10 гаруй гал сөнөөх машиныг илгээсэн бөгөөд хэн нэгэн гэмтсэн талаарх мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна" гэж Цагдаагийн газар, Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.

 

Цагдаагийн ажилтнууд түймрийн шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Энэхүү эртний цайз нь Японы баруун өмнөд нутгийн Окинава мужид оршдог, жуулчдын сонирхлыг ихэд татдаг газруудын нэг бөгөөд Рюкү эзэнт гүрний үед хамаарагддаг ажээ. 

 

1992 онд сэргээн засварлаж, үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгон нээж байсан уг цайзыг 2000 оны 12 дугаар сард НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байна. 

 

https://montsame.mn

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна