Бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр түр саатуулагдсан ҮХЦ-ийн дарга Д.Одбаяраас байцаалт авна

Админ
2019/11/01

Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг  Инчеоны олон улсын нисэх онгоцны буудлын цагдаа нар өнөөдөр нисэх багийн ажилтны биед халдаж, бэлгийн дарамт учруулсан хэргээр баривчилсан талаар бид мэдээлсэн.

 

Тэрбээр өчигдөр /2019.10.31/ Улаанбаатараас Инчеон руу ниссэн нисэх онгоцоор зорчих үеэрээ  20 орчим насны үйлчлэгч бүсгүйн өгзөгт гар хүрч, дагалдан явсан А /42 настай/нь бас нэгэн үйлчлэгч бүсгүйн мөрөн дээр гараа тавих зэргээр “бэлгийн халдлага” -аа илэрхийлжээ 

 

Улмаар нисэх багийнхан  цагдаад мэдээлэл өгч,  цагдаа нар онгоц буухыг хүлээж байгаад баривчилсан байна.

 

Д.Одбаярыг Венийн хэлэлцээрийн дагуу түр сулласан ч цагдаагаас хэргийг шалган шаардлагатай тохиолдолд байцаалт авах аж. 

 

Тэрбээр өчигдөр 17.00 цагт Улаанбаатар- Сөүл чиглэлийн нислэгээр Индонез улсад болох Олон улсын Цэцийн гишүүдийн хуралд оролцохоор Солонгосоор дамжин зорчиж явахдаа энэ хэрэгт холбогджээ. 

 

Сануулахад, Венийн хэлэлцээр нь 1961 оны дөрөвдүгээр сарын 18-нд Австрийн Венад хийгдсэн хэлэлцээр ба гадаад харилцааны ажилтан нь эрүү болон иргэний, захиргааны шүүхийн мэдүүлэг, гэрчлэлээс чөлөөлөгдөх зохицуулалттай юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна