БНХАУ-ын иргэдийн байрлаж байсан буудлаас 1.5 сая ам.доллар, 400 сая төгрөг хураан авчээ

Админ
2019/11/01

Монголын хууль хяналтын байгууллагынхан энэ сарын 29-ны өдөр тусгай ажиллагаа явуулж нэр бүхий таван зочид буудлаас БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1000 гаруй компьютер, 10 мянган утас болон дугаарыг хураан авсан.

 

Тэднийг урьдчилсан байдлаар цахим гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлснийг холбогдох албаныхан мэдээлсэн. 

 

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж байгаагаах хууль хяналтынхан дээрх иргэдийн байрлаж байсан буудалд шалгалт хийж, 1.5 сая америк доллар, 400 сая төгрөг бас юань, евро зэргийг хураан авчээ.

 

Мөн тэдний удирдагч болох БНХАУ-ын найман иргэнийг Шангрилла зочид буудлаас саатуулж, дөрөвт нь хэрэг үүсгэн шалгаж буй.

 

Тэд ч мөн баривчлагдах үедээ маш их хэмжээний доллартай байсан гэх мэдээлэл байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна