Г.Занданшатар: Хэрвээ Д.Одбаяр ёсзүйгүй авирласан бол, хууль журам зөрчсөн бол хариуцлага тооцно

Админ
2019/11/01

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.11.01/ Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр “ҮХЦ-ийн даргын талаар хэвлэл мэдээллээр шуугиан гарч байна.

 

Хэрвээ Д.Одбаяр ёсзүйгүй авирласан бол, хууль журам зөрчсөн бол Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 5.6-т зааснаар хариуцлага тооцно.

 

Энэ талаар цэцээс тодруулсан. Үндсэн хуулийн цэцийн дарга өөрөө ийм асуудал холбогдоогүй. Харин ард нь сууж явсан иргэн үйчлэгчтэй зүй бусаар харьцсаны улмаас нисэх онгоцны буудал дээр тухайн иргэнийг саатуулсан.

 

Энэ үеэр ҮХЦ-ийн дарга Монгол улсын иргэний хувиар тухайн иргэнийг баривчилж, саатуулж, нислэгээс нь хоцроох нь хууль журамд нийцэхгүй гэж хэлснээс болж, үл ойлцолж үүссэн. Буруу ташаа мэдээлэл гарсан байна гэх мэдээллийг өгсөн” гэлээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна