Хятад иргэдийг албадан гаргах ажиллагаанд 100 сая төгрөг зарцуулжээ

Админ
2019/11/02

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль бусаар оршин сууж байсан 800 орчим хятад иргэдийг яг одоо албадан буцаах ажлыг хууль хяналтынхан зохион байгуулж байна.  Тэгвэл дээрх иргэдийг нутаг буцаах бүх зардлыг Монгол Улсын төсвөөс гаргаж байгаа ба нийт 100 орчим сая төгрөг зарцуулж байгаа ажээ. Гадаадын иргэнийг албадан гаргах журам болон Монгол Улсын Засгийн газрын 339 дүгээр тогтоолын 2.3.7-д  хэрвээ албдан гаргх иргэн нь зардлаа өөрөө төлөх боломжгүй нь тогтоогдсон бол  шаардагдах зардлыг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын албадан гаргах ажиллагааны зардлаас гаргадаг аж. Тиймээс уг журмын дагуу ийнхүү эдгээр иргэдийг нутаг буцаах зардлыг улсын төсвөөс хөрөнгөөс гаргасан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна