Хууль хяналтынхан дахин 14 хятад иргэнийг баривчилж, 40 гаруй зөөврийн компьютер хураажээ

Админ
2019/11/02

Өнгөрөгч аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.

 

Дээрх иргэдийг саатуулсан хэргийн газруудаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авсан. 

 

Тэгвэл өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүрэг 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцнаас дахин 14 хятад иргэнийг саатуулжээ. Улмаар хэргийн газраас 40 гаруй зөөврийн компьютер хураан авсан байна. Нэмж саатуулсан 14 иргэнийг өнөөдөр мөн албадан буцаахаар шийдвэр гаргаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна