Мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд ҮЙЛДЭЛ ДЭЭРЭЭ БАРИГДСАН ГЭХ УИХ-ын гишүүд хэн бэ

Админ
2019/11/04

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх "Дөрвөн улирлын цэцэрлэг" хэмээх оффисын байранд нэр бүхий бизнесмэн, УИХ-ын гишүүнтэй нийлж мөрийтэй тоглож байгаад АТГ-ынханд баригдсан талаар Үндэсний шуудан сонин мэдээлжээ.

 

Ингэхдээ АТГ-ын мөрдөн байцаагчид нийслэлийн прокурорын зөвшөөрөлтэй гэмт хэрэгт холбогдож байгаа нэгэн хүнийг баривчлахаар тусгай ажиллагаа хийжээ. Улмаар байгаа газрыг нь олж тогтоон баривчлах ажиллагаа явуулахад түүнтэй хамт УИХ-ын нэр бүхий хоёр гишүүн байжээ. Тодруулбал М, Х гэх гишүүд байсан гэх. 

 

Тэднийг нэгэн тус компанийн таван давхрын өрөөнөөс баривчилсан бөгөөд АТГ-ынхныг орох үед том ширээн дээр хөзөр, хясаа, их хэмжээний мөнгө байжээ. АТГ-ынхан дээрх асуудлыг баримтжуулан Эрүүгийн цагдаагийнханд өгсөн байна.  

 

Харамсалтай нь цагдаа нар дээрх хэргийг шалгаж байгаа эсэх нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр гишүүн мөрийтэй тоглож байсан хэргийг цагдаа нар нам дараад өнгөрөөх гэж байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байгаа юм.

 

Энэ мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын М болон Х үсгээр нэр нь эхэлсэн гишүүд өөрийн цахим хуудсаараа дамжуулан уг хэрэгт холбогдолгүй гэдгээ мэдэгдэж эхэллээ. Одоогоор Ж.Мөнхбат болон Д.Хаянхирваа нар мэдэгдэл хийж, тус гарсан гэх хэрэгт ямар ч холбогдолгүй болохоо мэдэгдээд байна. 

   


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна