Онгоцны үйлчлэгчид ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр нарт шийтгэл хүлээлгээсэй гэх мэдүүлэг өгчээ

Админ
2019/11/04

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон хамт зорчиж явсан 42 настай А гэгч нар аравдугаар сарын 31-ны өдөр Улаанбаатар- Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан талаар мэдээлэл гарсан. Тэгвэл Д.Одбаяр, А нар нь тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Улмаар Д.Одбаяр онгоцны ариун цэврийн өрөөний үүдэнд зөрсөн 20 орчим насны үйлчлэгч бүсгүйн гуянд хүрсэн бол тав орчим минутын дараа А гэгч нь өөр нэгэн үйлчлэгч бүсгүйг мөрөөр нь тэвэрсэн байна.  Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас хохирогч гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авчээ.  байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “муухай” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Ингээд Инчеоны цагдаагийн газраас Д.Одбаяр болон А нарыг Индонезиос буцахдаа БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй нислэгээ өөрчилж, шууд Монгол руу буцах юм бол хэргийг шууд прокурорт шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна