Х, М гэх УИХ-ын гишүүд мөрийтэй тоглож байгаад баригдсан нь худлаа гэв

Админ
2019/11/04

Хан-Уул дүүргийн “Моннис”-ийн байранд УИХ-ын нэр бүхий гишүүд, тэр дундаа Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүд казино тоглосон тухай мэдээлэл гараад байгаа билээ. Тус мэдээлэлтэй холбогдуулж, казинотой нэг биш удаа холбогдож байсан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудастаа “Би Хан-Уулд Моннисийн байранд амьдралдаа орж үзээгүй бөгөөд энэ мэдээлэлд дурдагдаж буй М биш болохыг мэдэгдэж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа “Тоглосон тэгээд АТГ-т баригдсан бол юугаа нуухав дээ. Тэртэй тэргүй зарлана шүү дээ” гэх тайлбарыг хийгээд буй. Тэгвэл АТГ-аас энэ талаар тодруулахад “УИХ-ын гишүүд Хан-Уул дүүрэгт казино тоглосон тухай гомдол, санал одоогоор ирээгүй. Тиймээс Х, М үсгээр эхэлсэн нэртэй гишүүдийг шалгаж байгаа гэдэг цуурхал” гэлээ. Мөн цагдаагийн байгууллага ч тус мэдээллийг худлаа мэдээлэл хэмээн үгүйсгэж байна. 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна