С.Баярцогт: Оюутолгой гэрээгээр намайг ганц Монгол улс шалгаагүй, Швейцарийн холбооны улс ч мөн шалгаж байгаа

Админ
2019/11/04


Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгойн гэрээний талаар товхимол гаргажээ. 


Тэрбээр энэ талаараа “Одоогоос арав гаруй хоногийн өмнө гэрээ зурагдсаны 10 жилийн ой боллоо. 2009 оны 10 дугаар сарын 6нд Монгол улс тусгаар тогтсоноосоо хойш анх удаа хамгийн том хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь хоёр хөршийн хөрөнгө оруулалтыг давсан байсан. Зургаан сарын хугацаанд бэлдэж, гарын үсгээ зурсан. Энэ дашрамд С.Баяр, С.Батболдын Засгийн газрын гишүүдэд баяр хүргэх нь зүйтэй гэв. 


Би “Оюутолгой төслийн 2009 оны гэрээ” товхимол гаргасан. Таван шалтгааны улмаас товхимол гаргах болсон. 


1.2018 онд АТГ-аас надад хэрэг үүсгэж, саатуулсан. 73 хоног хорьж, гэрч, сэжигтэн яллагдагчаар татсан үндэслэл нь  Оюутолгойн гэрээний Монголд  ашигтай заалт, Оюутолгой гэрээний ашгийг 444 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн заалтаар буруутгасан, хэлмэгдүүлсэн. Надад манай хулуь, хүчнийхэн Оюутолгойн гэрээг сайн ойлгохгүй байгаа юм байна гэсэн бодол төрсөн.


2.АТГ дөрвөн хэсэг шинжээч гаргасан.  Дөрвөн хэсэг шинжээчдийн гурав нь гэрээний талаар сөрөг дүгнэлт гаргаагүй.  Харин энэ гэрээний хэрэгжилтийг хангах ёстой Татварын ерөнхий газрын таван байцаагч нар ноцтой зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Тухайн үед гэрээг хэрэгжүүлэх ёстой төрийн албан хаагчид гэрээний талаар мэдлэггүй байна, мэдээлэлгүй байна гэж бодогдсон. 


3.УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Үндсэн хуулийг хэлэлцэж байхад нөгөөх шинжээчдийн дүгнэлтийг гаргаж харуулаад ноцтой дүгнэлт гарсан гэж ярьсан. Түүндээ өөрөө итгэчихсэн байна. Үүнээс харахад шийдвэр гаргагчид буруу мэдээллийг аваад, шийдвэр гаргах эрсдэл байгаа юм байна гэдэг ойлголт төрсөн. 


4.Татварын Ерөнхий газрын гаргасан дүгнэлт нь 41 зүйлийг хөндсөн. Хөрөнгө оруулагчийн гэрээний 33, хувь нийлүүлэгчийн гэрээний 8 заалтыг хөндсөн. Эдгээр хүмүүс дүгнэлт гаргахдаа УИХ-ын онцгой бүрэн эрх, Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдэлд халдаж, дүгнэлт гаргасан. Хуулийн зүйл заалт дээр үг үсэг нэмж байгаад дүгнэлтээ гаргасан. Хөрөнгө оруулалтын гэрээний бүтэн зүйл заалтыг тодорхой өгүүлбэрээр тасалж аваад дүгнэлт гаргачихсан


5.Хэрвээ энэ дүгнэлтийг үндэслээд шүүхийн шийдвэр гарвал Оюутолгой компаниас авах олон төрлийн татвараа дутуу авахаар болно. Монголын шүүх ийм шийдвэр гаргасан юм чинь гээд Оюутолгойн хөрөнгө оруулагчид Арбитрын шүүхэд хандах боломж нээгдэнэ.
Зарим улстөрчид Оюутолгойн гэрээний төсөл 10 жил нууц байсан гэсэн худал мэдээлэл гаргаж, иргэдийг маш ихээр төөрөгдүүлж байна. 


Бид өөрсдөө гэрээгээ уншихгүй, мэдэхгүй байж, гэрээг хэрэгжүүлэхэд гарч байгаа зөрчил, үйл ойлголцлыг гэрээрүүгээ чирээд байна.


Бид 30 боть бараг контейнер бичиг баримт бэлдээд хадгалчих байгаа. 


Оюутолгой гэрээгээр намайг ганц Монгол улс шалгаагүй, Швейцарийн холбооны улс ч мөн шалгаж байгаа. Эдгээр шалгалтуудыг 2016 оноос хойш монголчууд зохион байгуулж хийлгэсэн. Үнэн нь тодорхой хугацааны дараа ил болно. Би үүнд итгэлтэй байна. 
Би Оюутолгойн гэрээг байгуулсаныхаа төлөө ямар нэг авлигал, хээл хахууль аваагүй. Бид зөв зүйтэй гэрээ байгуулсандаа итгэлтэй байгаа гэв.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна